Saturday, January 4, 2014

Ховс эмчилгээ

Гипноз (hypnos –нойр гэсэн утгатай грек үг) бол эмчилгээниий зорилгоор үгээр ятгаж үүсгэсэн хагас нойр бөгөөд ятгах сэтгэл заслын нэг хэлбэр юм. Гипноз судлалын түүхийг дараах үедүүдэд хуваан авч үздэг.Гипноз судлалын шинжлэх ухааны бус үе: 19-р зууны дунд үе хүртэл олон мянган жилийн турш хүн төрлөхтөн ховсын энэ үзэгдэлийг шашины ёс болон өдөр тутмын амьдралдаа өргөн ашигладаг байсан боловч шинжлэх ухаанд судладаггүй байсан. Харин 18-р зууны сүүлээр Австрийн эмч Месмер(1734-1815) ховсын үзэгдэлийг “амьтаны магнетизм” нэрийн дор судалж эмчилгээнд ашигласан нь шинжлэх ухааны үүднээс судалхад ихээхэн хувь нэмэр оруулсан
. Хожим месмеризм гэх болсон бөгөөд энэ нь гипнозын үзэгдлийг амьтаны магнетизм буюу соронзон флоидын онолтой холбон тайлбарладаг сургаал юм. Месмерийн эмчилгээ нь төмөр саваа буюу “соронзон дохиураар” өвчтөний эмгэтэй хэсэгт хүрэн “ховсдох” эмчилгээг хийдэг байсан. Гипноз судлалын шинжлэх ухааны үе Месмерийн дараа буюу 19-р зууны дунд үеэс “Гипнотизм” хэмээх сургаал үүссэн. 1843 оноос буюу 19-р зуууны дунд үеэс Английн мэс засалч Джеймс Брейд бүтээлдээ “Hypnos” гэдэг нэр томъёог анх хэргэлсэнээр шинжлэх ухааны гипноз судлалын түүх эхэлсэн гэж үздэг. Хүн хөдөлгөөнгүй байж байгаад ямар нэгэн гялалзсан юмыг удаанаар, маш анхааралтай ширтэн харахад нойрмог байдалтай болдог гэсэн судалгааг Брейд нээсэн. Брейд зарим эмгэгийг ховсоор эмчилдэг байсан төдийгүй зарим жижиг мэс заслыг ч мөн ховсын тусламжтайгаар хийж байсан. Түүний дараагаар Францын эмч Льебо, Дюмон, Жан Мартин Шарко “ховс” эмчилгээг хийдэг байсан. Павлов “Гипноз бол үгээр ятгаж үүсгэсэн хагас нойр буюу тархины гадарт ятгаж үүсгэсэн хагас нойр юм ” хэмээн тодорхойлсон байдаг. Мөн Брейдийн дараах үеийн судлаачид “ховсыг” ятгаж (итгүүлж) үүсгэсэн нойрноос өөр юу ч биш болохыг батласан байдаг.
Ховсоор эмчилэх эмчилгээ: Эмчилгээний зорилгоор үйлчлүүлэгчийг ховсын байдалд оруулан үгээр ятган тухайн өвчнийг эдгээх болон асуудлыг шийдвэрлэхийг хэлнэ. Ховс эмчилгээ нь:
  • Ховсонд оруулах үе шат
  • Эмчилгээний ятгалгын үе шат
  • Ховсын амралтын үе шат
  • Ховсоос гарах үе шат гэсэн 4 үе шатаар явагддаг.
Эриксоны ховс АНУ-ын нэрт эмч Мильтон Эриксонд үл таних хүнээс захидал иржээ. Тэр захидалд “Кактус цэцгийг хоёр цаг харуулаад архинаас гаргадаг хүнтэй уулзмаар байна” гэсэн байв.
Олон жилийн өмнө Мильтон Эриксон эмчид архины цагаан солио туссан нэгэн сэтгүүлч тусламж эрэн очжээ. Архинаас гарах гэж олонтаа тэмцсэн боловч үр дүнд төдийлөн хүрээгүй гэдгээ ч хэлж. Тэгтэл Эриксон эмч “ Та гадаа байгаа кактус цэцгийг хоёр цагийн турш ажиглаад яв даа” гэсэн ганцхан өгүүлбэр хэлсэн байна. Хожим захидал бичсэн хүн бол тэр сэтгүүлчийн охин нь байсан аж.
Эриксоны ховс дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд хэдийнэ эрүүл мэндийн салбарт нэвтэрч, шинжлэх ухааны үндэслэлээр баталгаажжээ.
Хүнийг нэгэн бие махбодь гэж үзвэл оюун ухаан буюу ухамсар, далд ухамсар буюу үл ухамсарлахуй, бие махбодь гэж гурав хуваадаг юм байна. Оюун ухаан зургааны нэг хувьтай нь тэнцэнэ гэж үзвэл далд ухамсар зургааны таван хувь байдаг гэхээр тухайн хүний амьдралд далд ухамсар ямар их чухал гэдгийг илтгэнэ. Далд ухамсар нь үргэлж бидний төлөө байдаг бол оюун ухаан маань биднийг архи уулгах, өөрийгөө ядраах, бусдад муу зүйл хийх зэрэг сөрөг зүйлийг хийлгэдэг гэнэ. Хүн өөрийн далд ухамсартайгаа харилцаж чадвал хүссэн болгоноо бий болгож чаддаг гэж үздэг. Харин далд ухамсарт нь зөрчил үүссэнээс өвчин хийгээд стресс гээд бүхий л болж бүтэхгүй зүйл үүсдэг. Харин мэргэжлийн ховсчингууд далд ухамсрыг сэргээх чадвартай аж. Манай улсад ч шинжлэх ухааны шинэ салбар хөгжиж хавдрыг Эриксоны ховсын аргаа эмчилж эхэллээ. Дээр дурдсан архинаас гаргасан жишээ бол Эриксон эмч архичны далд ухамсар нь нөлөөлж, ховсын аргаар тухайн хүнтэйгээ нэгдэж чадсаны илрэл.
Мэргэч төлөгч гэдэг маань үнэндээ өөрийгөө ховсдох төлөв байдлыг хэлдэг аж. Тиймээс ч далд ухамсрын тусламжтайгаар буудаад хэлчихсэн нь таарчихдаг учиртай. Хэрвээ хэн нэгэнэ мөнгөтэй болохыг хүсвэл далд ухамсраа сэргээхэд бороо шиг шаагиад ороод ирэх нь. Ховсын аргын бас нэгэн таагүй үр дүнд хүргэсэн жишээ бий. ОХУ-ын нэрт уран гулгагч бүсгүйг сэтгэл зүйч нь өөртөө ховсдож дурлуулаад дараа нь асуудал үүсэн амиа хорлоход хүргэсэн тохиолдол бий.
Эх сурвалж  www.ariusakhui.mn

No comments:

Post a Comment

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛААЧ ОЮУТНЫ КЛУБ MHSC

Tab 1 Tab 2 Tab 3
Blogger is a blog-publishing service that allows private or multi-user blogs with time-stamped entries. It was developed by Pyra Labs, which was bought by Google in 2003. Generally, the blogs are hosted by Google at a subdomain of blogspot.com.

Thanks!
Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry. Lorem Ipsum has been the industry's standard dummy text ever since the 1500s, when an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not only five centuries, but also the leap into electronic typesetting, remaining essentially unchanged.
Starting in February 2013 Blogger began integrating user blogs with multiple country specific URL addresses i.e. exampleuserblogname.blogspot.com would be automatically redirected to exampleuserblogname.blogspot.ca in Canada, exampleuserblogname.blogspot.co.uk in the United Kingdom etc.