Friday, November 15, 2013

Настанд тохиолдох сэтгэл гутрал

Сэтгэлээр унах нь бидний өдөр тутмын амьдралд олонтаа тохиолддог билээ. Уйтгар гунигтай байх нь хэвийн үзэгдэл бөгөөд амьдралд тохиолдох бухимдлын хариу урвал юм. Бидний ихэнх нь эдгээр сэтгэлийн хөдөлгөөнийг амархан туулж хэсэг хугацааны дараа гунигтай байдлаас гарч чаддаг байна. Гэвч уйтгар гуниг удаан хугацаагаар үргэжлэх нь наслахтай холбоогүй ба амьдралын хэвийн үзэгдэл биш юм. Хэрэв таны уйтгар гунигтай байх нь удаан хугацаагаар үргэжилж урьдынх шигээ амархан даван туулж чадахгүй байвал энэ нь өвчний шинж бөгөөд эмчлүүлэх зам хайх хэрэгтэй. Сэтгэл гутрал бол хувь хүний дутагдал биш, иймд та өөрөө эмчлэх гэж оролдсоны хэрэггүй, чимээгүй шаналаад ч хэрэггүй.

Сэтгэл гутралын шалтгаан юу вэ
Сэтгэл гутралд хүргэх шалтгаан дан ганц байдаггүй. Дараах шалтгаанаар сэтгэлд гутралд ордог .
-Амьдралдаа ямар нэг үнэ цэнэтэй зүйлийг алдах, аливаа нөхцөл байдалд гүйцэтгэх үүрэггүй болох, (тэтгэвэрт гарах гэх мэт), бие эрхтний үйл ажиллагаа муудах (хараа, сонсгол ), найз нөхөр болон гэрбүлийн гишүүнээ алдах
-Амь насанд заналхийлсэн өвчин буюу өвдөлт ихтэй, удаан хугацаагаар үргэлжлэх өвчнүүд: цус харвах, хорт хавдар гэх мэт .
-Албан хүчээр эмнэлэг, асрамжийн газар, бусад газруудад удаан хугацаагаар байх
Зарим нэг эмийн гаж нөлөөнөөс
-Удмын хүчин зүйлүүд гэр бүлд дамжин илэрдэг байж болно
Сэтгэл гутралын шинж тэмдгүүд: Дараах шинжүүдэх 5 буюу түүнээс дээш илэрсэн ба энэ нь 2 долоохоногоос илүү хугацаагаар үргэлжилсэн бол сэтгэл гутралд орсон гэж үзэж болно.
-Байнга буюу ихэвчлэн уйтгартай , сэтгэл хоосорсон мэт санагдах
-Амьдралд бага буюу огт сонирхолгүй байх
-Ядрах, залхуурах
-Амарч чадахгүй байгаа мэт санагдах
-Унтаж чадахгүй байх буюу хэт их нойрмоглох
-Хоолны дуршилд өөрчлөлт орох, хэт их идэх буюу хоолонд дургүй
-Өөртөө итгэлгүй болох
- Өөрийгөө үнэ цэнэгүй мэт санах , шалтгаангүйгээр буруутгах
- Анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй, шийдвэр гаргаж чадахгүй байх
- Их уйлах
- Үхэх, амиа хорлох бодол дахин дахин орж ирэх
Сэтгэл гутралын үед юу хийж болох вэ
Сэтгэл гутралын эсрэг эмийн болон эмийн бус олон эмчилгээнүүд байдаг. Зохистой эмчилгээний дүнд сэтгэл гутралд орсон ихэнх хүмүүс сайжирдаг буюу хэвийн амьдралдаа эргэж ордог . Иймээс үед нь эмчид хандах нь зүйтэй .
Хэрэв сэтгэл гутралын шалтгаан нь мэдэгдэж байгаа бол хамгийн үр дүнтэй эмчилгээ нь шалтгааны эсрэг эмчилгээ байдаг. Тухайлбал уг байдалд оруулсан эмийн бодисын хэрэглээг зогсоох, ганцаардлаас гарахад туслах гэх мэт.
Сэтгэл гутралд орсон бүх хүмүүст зөвлөгөө өгөх эмчилгээний арга үр дүнтэй байдаг. Тухайлбал тусгайлан бэлтгэгдсэн зөвлөгч, сэтгэл зүйчид хандаж өөрийнхөө сэтгэлийг зовоосон зүйлийг хуваалцан, ямар нэгэн шийдвэр гаргахыг оролдох.
Эмчийн бичиж өгсөн сэтгэл гутралын эсрэг эмүүд сэтгэл хөдөлгөөн, нойр хоолны дуршил, анхаарал төвлөрөлтийг хэвийн байлгахад туслах болно. Гэвч эдгээр эмүүдийн үйлчилгээ нь 4-8 долоо хоногийн дараа илэрдэг. Тиймээс шууд сайжрахгүй байна гээд эмээ уухаа орхиж болохгүй. Мөн сайжирч эхэлсний дараа эмээ 4-12 сар үргэлжлүүлэн уух нь өвчин дахихаас сэргийлэх ач холбогдолтой.
Зарим тохиолдолд хавсарсан эмчилгээ үр дүнтэй байдаг. Эмийн эмчилгээ нь шинж тэмдэгүүдийгнамдаах үйлчилгээтэй байхад зөвлөгөө авах нь амьдралып төвөгтэй асуудлуудыг хэрхэн үр ашиг шийлвэрлэж байх талаар суралцахад хэрэгтэй байна.
Ямар ч тохиолдолд эмчилгээг эрт эхлэх нь үр дүнтэй байдгийг санах нь чухал.
Сэтгэл гутралтаас урьдчилан сэргийлэх
- Найз нөхдийн холбоог олон жилээр хадгалах. Энэ нь тэтгэвэрт гарах, хайрлаж явсан хүнээ алдах зэрэг амьдралд гарах том өөрчлөлтүүдийг даван туулахад найз нөхөд тусалдаг.
- Гэр бүлтэйгээ холбоотой байх. Анхаарал халамжтай гэр бүл сэтгэл гутралд орох магадлалыг багасгадаг.
- Завгүй болон зорилготой байхын тулд сонирхдог зүйлсээ хийж хөгжүүлж байх.
Бие болон сэтгэлийн хувьд идэвхтэй байх. Биеийн хөдөлгөөнийг идэвхтэй байлгахаас гадна, боловсролоо дээшлүүлэх сургалтанд хамрагдах, үгийн сүлжээ бөглөх, шатар тоглох, телевизийн уралдаан тэмцээнд оролцох зэрэг оюун сакааг хөгжүүлэх, сэргээх үйл ажиллагаанд илүү оролцох хэрэгтэй.
Сэтгэл санаагаа бусадтай хуваалцаж бай. Өөрийн зовлонг куваалцаж болох тохирсон хүнийгсонго. Зовлонгоо уваалцсанаар өөрийгөө эмчлэх нэг алхмыг хийнэ.
Үүнд хэцүү зорилго битгий тавьж бай. Өөрийнхөө боломжийг бодитой үнэл. Том зорилгоо жижиг зорилтуудад хуваах хэрэгтэй. Дараа нь хамгийн чухлыг сонгоод өөрийн хийж тахаас эхэл.
Эх сурвалж: www.webdoctor.mn

No comments:

Post a Comment

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛААЧ ОЮУТНЫ КЛУБ MHSC

Tab 1 Tab 2 Tab 3
Blogger is a blog-publishing service that allows private or multi-user blogs with time-stamped entries. It was developed by Pyra Labs, which was bought by Google in 2003. Generally, the blogs are hosted by Google at a subdomain of blogspot.com.

Thanks!
Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry. Lorem Ipsum has been the industry's standard dummy text ever since the 1500s, when an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not only five centuries, but also the leap into electronic typesetting, remaining essentially unchanged.
Starting in February 2013 Blogger began integrating user blogs with multiple country specific URL addresses i.e. exampleuserblogname.blogspot.com would be automatically redirected to exampleuserblogname.blogspot.ca in Canada, exampleuserblogname.blogspot.co.uk in the United Kingdom etc.