Friday, November 15, 2013

Улигт бодол албадмал үйлдлийн эмгэг

Улигт бодол албадмал үйлдлийн эмгэг (Obsessive- compulsive disorder, Обсессиво-компульсивное расстройство F42) Ананкастын невроз Зайлшгүй юмыг дүрслэн үзүүлж байгаа эртний Грекийн охин тэнгэрийг (дарь эхийг) Ананке гэдэг ажээ. Сэтгэцийн эмгэг судлалд ананкази (anancasmus – албадах гэсэн утгатай грек үг) хэмээх нэр томъёогоор улигт албадмал эмгэг, бие хүний улигт албадмал эмгэг гэсэн 2 өвчнийг тэмдэглэдэг. Эдгээр 2 өвчнөөр өвчилсөн хүнийг ананкаст гэдэг. 
Эмнэлзүйн шинжүүдЭмнэлзүйн шинжүүд нь улигт бодол болон улигт үйлдлээр тодорхойлогддог неврозыг улигт бодол албадмал үйлдлийн эмгэг гэж нэрлэдэг. Улигт бодол (обсессивное мысли). Үүнийг өөрөөр ялимгүй зовлонт бодол (навязчивые мысли) гэдэг.
Өвчтөнд дор дурьдсан шинжүүдийг шингээсэн ямар нэг бодол, төсөөлөл буюу дурсамж үүсэхийг улигт бодол (ялимгүй зовлонт бодол ) гэдэг. Үүнд:

  Ямар нэг улигт бодол, төсөөлөл буюу улигт дурсамж өвчитний санаа зоригоос гадуур хар аяндаа үүснэ.
• Хар аяндаа үүсэж байгаа тэдгээр улигт бодол санаа, төсөөлөл буюу дурсамжууд өвчитний сэтгэцийн дотоод ертөнцийг бүрэн эзэмдэнэ.
.• Өвчитний сэтгэцийн дотоод ертөнцийг бүрэн эзэмдэж байгаа тэдгээр улигт бодол санаа, төсөөлөл буюу дурсамжууд түүний сэтгэлийг маш хүчтэй түгшээнэ. Сэтгэл түгшилтээс болж вегетатив мэдрэлийн хөөрлийн шинжүүд илэрнэ.
• Хар аяндаа үүсэж байгаа тэдгээр улигт бодол санаа, төсөөлөл буюу дурсамжуудыг өвчтөн дэмий бодол, утгагүй бодол, бодол гэж үнэлэн түүнээс салах тууштай тэмцэл хийнэ. Үүгээр улигт бодол нь дэмийрлээс ялгагдана.
• Өвчитний сэтгэцийн дотоод ертөнцийг бүрэн эзэмдэж байгаа тэдгээр улигт бодлууд буюу улигт дурсамжууд салах гэж оролсон өвчитний тэмцлийн үр дүнд биш, харин өөрөө аяндаа замхран арилна
.• Аяндаа замхран арилсан тэдгээр бодол санаанууд буюу дурсамжууд өөрөө аяндаа, байн байн давтан илэрч өвчитний сэтгэцийн дотоод ертөнцийг дахин эзэмдэнэ.
Ийнхүү өвчитний сэтгэл санаанаас салж өгдөггүй бодлууд дахин давтан, байн байн илэрдэгийг харгалзан тэдгээр бодол санаануудыг буюу дурсамжуудыг улигт бодол гэж нэрлэдэг. Ангилал Улигт бодлуудыг дараах хэлбэрүүдэд хуваана.
Улигт бодолууд  (ялимгүй зовлонт бодол)
• Улигт муу хэлэх бодол (ялимгүй зовлонт муу хэлэх бодол)
• Улигт цэцэрхэл (ялимгүй зовлонт цэцэрхэл)
• Улигт эргэцүүлэл (ялимгүй зовлонт эргэцүүлэл)
• Оюун ухааны эргэцүүлэл
• Эсрэг тэсрэг ялимгүй зовлонт байдал
• Улигт дурсамж (ялимгүй зовлонт дурсамж)
Ялимгүй зовлонт байдалтай өвчитнүүд өөрийгөө хамгаалахын тулд хамгаалах шинж чанартай дараах сэдэлтээр (шалтагаар) албадмал үйлдлийг өөрийн мэдэлгүй,хар аяндаа, байн байн үйлдэж түр тайвширдаг. Үүнд:
• Сэтгэл түгшилтээс өөрийгөө хамгаалах сэдэлтээр
• Улигт айдасаас өөрийгөө хамгаалах сэдэлтээр
• Улигт бодлоос ангижрах буюу өөрийгөө хамгаалах сэдэлтээр
• Санаандаа ургуулан бодсон болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалах сэдэлтээр
• Санаанаас салж өгдөггүй эргэлзээ, тээнэгэлзэлээ сарниулах сэдэлтээр ямар нэг үйлдэл үйлдэнэ.
Ялимгүй зовлонт үйлдэлтэй өвчитнүүд албадмал үйлдлийг амьдралдаа олон мянган удаа давтан үйлддэг учраас тухайн үйлдлээр хэвийн бус ёс заншил (төрх үйл,зуршил,заншил) бүрэлдэн тогтдог. Энэ бол угтаа тухайн өвчитнийг сэтгэл түгшилтээс хамгаалж байгаа ёс заншил (Rituals, ритуалы) юм.
Ялимгүй зовлонт үйлдэл (Навязчивые действия)
Утга адил үгс: 1. Албадмал үйлдэл (Компульсивные действия ) 2. Улигт үйлдэл (Обсессивные действия)
Ялимгүй зовлонт байдалтай өвчтнүүд сэтгэл түгшилтээс өөрийгөө хамгаалж дараах шинжүүдийг шингээсэн ямар нэг үйлдэл үйлдэхийг ялимгүй зовлонт үйлдэл гэж нэрлэдэг. Үүнд:
• Өвчтөн мөргөл үйлдэх, тоо тоолох, гараа угаах зэрэг нэг үйлдлийг өөрийн эрхгүй, хар аяндаа,байн байн, давтан үйлдэнэ. Зуршил (заншил) болтол давтан үйлдэнэ.
• Өөрийн эрхгүй, хар аяндаа үүсэж байгаа энэхүү улигт үйлдэл өвчитний сэтгэцийн дотоод ертөнцийг бүрэн эзэмдэнэ.
• Энэхүү улигт үйлдлийг үйлдмэгц өвчтөн түр тайвширна.
• Сэтгэцийн дотоод ертөнцийг эзэмдэж байгаа энэхүү улигт үйлдлийг өвчтөн дэмий үйлдэл буюу утгагүй үйлдэл гэж шүүмжлэн түүнээс салах идэвхитэй тэмцлийг хийдэг.
• Сэтгэл түгшилт үүсэхэд буюу сэтгэл түгшилт улам ихсэхэд өвчтөн өөрийн эрхгүй, хар аяндаа зуршил болсон улигт үйлдлээ дахин давтан үйлдэнэ.
Ялимгүй зовлонт ёс заншил (Навязчивые ратуалы). Энэ бол албадмал үйлдлүүдийн нэг хэлбэр юм. Ялимгүй зовлонт айдас, ялимгүй зовлонт бодол буюу ялимгүй зовлонт эргэлзээтэй өвчтөнүүд сэтгэл түгшилтээ намжаахын тулд тодорхой ёс заншлыг хатуу баримтлан дэс дараалсан хэд хэдэн хөдөлгөөнүүдийг өөрийн эрхгүй,хар аяндаа, байн байн давтан үйлдэхийг ялимгүй зовлонт ёс заншил гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, ялимгүй зовлонт айдас, ялимгүй зовлонт үйлдэл хоёр, эсхүл ялимгүй зовлонт бодол, ялимгүй зовлонт үйлдэл хоёр,эсхүл ялимгүй зовлонт эргэлзээ, ялимгүй зовлонт үйлдэл хоёр байн байн,хар аяндаа хослон илэрч байгаа тохиолдлыг ялимгүй зовлонт ёс заншил гэдэг. Ялимгүй зовлонт (улигт) ёс заншлыг зөв гүйцэтгэх нь өвчитний айдасыг намжааж, эргэлзээг багасгаж,улигт бодлыг сарниулж, түүнийг тайшруулдаг.
Ялимгүй зовлонт ёс заншил бол угтаа утгагүй үйлдлүүдийг гүйцэтгэх давшгүй, байнгын хүсэл юм. Психоанализыг баримтлагчдын үзлээр, ялимгүй зовлонт ёс заншил, алдбадмал үйлдэл хоёр бол улигт бодлын хөдөлгөөний эквивалент юм. Иймд улигт бодлын неврозыг улигт бодол албадмал үйлдлийн эмгэг (невроз) гэж нэрлэдэг.
Наснаас хамааран ялимгүй зовлонт үйлдлийн хэлбэрүүд өөр өөр байдаг. Хүүхэд насанд олонтоо илэрдэг ялимгүй зовлонт үйлдлүүдийг дурьдвал:
• Үе үе, өөрийн мэдэлгүй, хар аяндаа хуруугаа хөхөх;
• Хааяа хааяа, өөрийн эрхгүй, аяндаа хумсаа мэрэх;
• Үе үе, өөрийн мэдэлгүй, хар аяндаа нүдээ цавчлах;
• Байн байн, өөрийн эрхгүй, аяндаа, хий хоосон ханиах;
• Үе үе, өөрийн эрхгүй, хар аяндаа, нүүрний арьс татваганах;
• Байн байн, өөрийн мэдэлгүй,хар аяндаа, нусаа татах
Насанд хүрсэн үед олонтаа ажиглагддаг ялимгүй зовлонт үйлдлийг (албадмал үйлдлийг) жагсаавал:
• Цэвэрлэх ялимгүй зовлонт үйлдэл буюу цэвэрлэх ялимгүй зовлонт ёс заншил
• Шалгах ялимгүй зовлонт үйлдэл буюу шалгах ялимгүй зовлонт ёс заншил
• Тоо тоолох ялимгүй зовлонт үйлдэл буюу тоо тоолох ялимгүй зовлонт ёс заншил
• Хувцаслах ялимгүй зовлонт үйлдэл буюу хувцаслах ялимгүй зовлонт ёс заншил
• Мөргөл (залбирал) үйлдэх улигт үйлдэл буюу залбирал үйлдэх ялимгүй зовлонт ёс заншил
Эх сурвалж:С.Бямбасүрэн-"Сэтгэцийн эмгэг судлал" УБ-2007он

No comments:

Post a Comment

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛААЧ ОЮУТНЫ КЛУБ MHSC

Tab 1 Tab 2 Tab 3
Blogger is a blog-publishing service that allows private or multi-user blogs with time-stamped entries. It was developed by Pyra Labs, which was bought by Google in 2003. Generally, the blogs are hosted by Google at a subdomain of blogspot.com.

Thanks!
Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry. Lorem Ipsum has been the industry's standard dummy text ever since the 1500s, when an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not only five centuries, but also the leap into electronic typesetting, remaining essentially unchanged.
Starting in February 2013 Blogger began integrating user blogs with multiple country specific URL addresses i.e. exampleuserblogname.blogspot.com would be automatically redirected to exampleuserblogname.blogspot.ca in Canada, exampleuserblogname.blogspot.co.uk in the United Kingdom etc.