Тодорхойлолт: сэтгэц идэвхит бодисыг замбраагүй хэрэглэхэд донтох эмгэг үүснэ. Донтох нь дараах 3 хам шинжийн нийлбэр юм. Үүнд:
- Хүн мансуурах эм бодисын хараат болж, хамгаалах тэсвэрлдэх чадвараа алддаг.
- Өөртөө ямарч хяналт тавих чадваргүй, “үгүйлэх шинж” бий болж сэтгэцийн хараат байдал үүснэ.
- Мансууруулах эм бодисын нөлөөгөөр бие махбодь хямран доройтож түүнийг хэрэлгэхгүй байж чадахгүй биеийн хараат байдал үүснэ.
Энэ 3 хам шинжээр донтох эмгэгтэй хүнийг эрүүл хүнээс ялгадаг.
Сэтгэцийн хараат байдал гэдэг нь болзолт байдлаар уг эм бодисын хараат байдалд орсон хүмүүсийг, биеийн хараат байдал гэдэг нь эм бодисын үйлчлэлийн нөлөөнд биеийн хараат байдал үүсч абстинент шинж гарахыг хэлнэ.
Донтох гэдэг нь 2 янз.
1. Сэтгэц идэвхит бодис болох мансууруулах эм бодис, тайвшруулах эм бэлдмэл хэрэглэж химийн бодисын хараат донтох эмгэг
2. Зан үйлийн хүрээнд аливаа дон, элдэв цуглуулга хийх дон, бэлгийн дон, тэнүүчлэх дон зэрэг хиймэл аргаар сэтгэл зүйн байдлаа өөрчлөх замаар бодит байдлаас зайлсхийх, хүний зан үйлийн түвшинд илрэх донтох эмгэг.
Дараах 3 шинж агуулсан бодисыг мансууруулах бодис гэдэг.
- Хараат байдал үүсгэх- мансууруулах бодист донтох өвчин
- Хэрэглэсэн үед мансуурч янз янзын зан үйлийн гажуудал гаргахад хүргэнэ. Өөрөөр хэлбэл хэрэглэсэн хүнийг гэмт хэрэг рүү түлхэн оруулдаг. Нийгэмд гай гамшиг учруулдаг.
- Мансуурал- мансуурах бодис хэрэглэсэн хүн санаа сэтгэл тайван, сэтгэл ханамжтай болдог.
Эмгэг жам:
Мансуурлыг тайлбарласан олон онол байдаг. Дофаминтай холбож тайлбарладаг. Донтолтын үед үүсдэг мэдрэлийн процессийг дараах анатомийн бүтэц дээр тулгуурлан авч үздэг.
1. Дунд тархины усны сувгын саарал бодис
2. Мезомилбийн дофамины систем
Аксон мэдрэлийн импульсыг нэг нейронд дамжуулдаг. Дентрит 1 мэдрэлээс ирж байгаа импульсыг хүлээн авна. Дофамин нь сэтгэлийн таашаал үүсгэдэг нейромедиатор. Фенолын ангийн пирокатахин гэж байдаг. Хүн амьтны бие махбодид явагдаж байгаа биохимийн болон гормоны үүрэгт оролцож байгаа пирокатахины уламжлалыг катехолисилин гэдэг. Катехолисилинд адерналин, норадерналин, дофамин ордог. Дофамин катехолины завсарын бүтээгдэхүүн. Дофамины медиаторын үүрэг гүйцэгтэж баолно. Моноаминоксидаза /МАО/ дофамины үйл ажиллагааг дарангуйлдаг. Мансууруулах бодис хэрэглэсэн үед мэдрэлийн төгсгөлд маш их хэмжээний дофамин агуулсан цэврүү үүсдэг. Дофамин нэг нейроноос нөгөө нейрон руу дамжин шилжихэд нөгөө нейрон идэвхиждэг. Ингэснээр хүнд сэтгэлийн таашаал үүснэ.
Дунд тархины сувагийн орчмын саарал бодис нь тархины 4-р ховдлын ёроолын урд үүдэнд байрлаж опиатын үгүйлэх хам шинж биеийн дасал үүсгэхэд оролцоно. Кокайн- дофамины хэвийн шилжилтийг саатуулдаг.
Дофамин чөлөөлөгдсөнөөр дараагийн нейронууд цэнэглэгдэнэ. Ингэснээр таашаал төрнө.
Тамхи – дофамины чөлөөлөгөдөх процессын идэвхжүүлдэг. Тамхины найрлаганд байгаа бусад бодис МАО фементийг саатуулна. МАО-г саатуулснаар дофамин саатахгүй чөлөөлөгдөнө.
Эх сурвалж : www.webdoctor.mn
No comments:
Post a Comment
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.