Wednesday, November 13, 2013

Зүүн эсвэл баруун гараар бичдэг хүмүүсийн зонхилон илрэх ой тогтоолтын хэв шинжийг тодорхойлох нь.


Зорилго
Зүүн эсвэл баруун гараар бичдэг  15 настай хүүхдүүдийн зонхилон илрэх ой тогтоолтын хэв шинжийг  ялган тодорхойлж, сурах арга барилаа сайжруулахад нь туслах
Зорилт

1.       Түүвэр хүн амыг сонгох
2.       15 настай хүүхдүүдийн зонхилон илрэх ой тогтоолтын хэв шинжийг тодорхойлох
3.       Зүүн эсвэл баруун гараар бичдэг 15 настай хүүхдүүд зонхилон илрэх ой тогтоолтын хэв шинжийг тодорхойлж харьцуулах
4.       Сурах арга барилаа сайжруулахад нь туслах ,зөвөлгөө өгөх
Үндэслэл, ач холбогдол, таамаглал
Ой гэдэг нь сэтгэцийн тусгалын нэгэн хэлбэр бөгөөд бодит ертөнцийн талаарх мэдээллийг тогтоох, хадгалах, сэргээх чадвар бүхий мэдрэлийн системийн өвөрмөц шинж юм.
Хүмүүсийн ойн хөгжил ба чанар нь харилцан адилгүй юм. Тэдний тогтоох арга хэлбэр нь өөр өөр байдгаас гадна юуг илүү тогтоох нь өөр байдаг ажээ. Зарим хүмүүс харж дүрслэх буюу  бодит ой илүү хөгжсөн байхад заримд нь үг хэл яриаг буюу түүгээр илэрхийлэгдсэн хууль дүрэм нэр томъёог илүү тогтоож сэргээн санадаг байна.   Зарим хүн юмыг тогтоохын тулд уншсан мэдсэнээ амандаа хэлэх, бусдад ярьж өгөх, эсвэл дахин хуулж бичих, товчлон тэмдэглэх арга хэрэглэдэг байна.
Нөгөө хэсэг хүмүүст  дүрслэх ба утгын ой жигд хөгжсөн байна. Энэ хүмүүсийг холимог буюу хосолсон хэв шинжийн ой тогтоолтой хүмүүс гэнэ.   
Зүүн эсвэл баруун гараар бичдэг  15 настай хүүхдүүдэд  зонхилон илрэх ой тогтоолтын хэв шинжийг тодорхойлсон судалгаа монголд хийгдсэн нь  ховор бөгөөд  Энэхүү судалгаагаар тэдгээр хүүхдүүд ой тогтоолтын хэв шинжээ тодорхойлуулснаар өөрийн сурах арга барилаа хөгжүүлэхэд нь дөхөм болно. 

Судалгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл санал хүсэлт хэсэг дээр хүсэлтээ үлдээн үү !!!

1 comment:

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛААЧ ОЮУТНЫ КЛУБ MHSC

Tab 1 Tab 2 Tab 3
Blogger is a blog-publishing service that allows private or multi-user blogs with time-stamped entries. It was developed by Pyra Labs, which was bought by Google in 2003. Generally, the blogs are hosted by Google at a subdomain of blogspot.com.

Thanks!
Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry. Lorem Ipsum has been the industry's standard dummy text ever since the 1500s, when an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not only five centuries, but also the leap into electronic typesetting, remaining essentially unchanged.
Starting in February 2013 Blogger began integrating user blogs with multiple country specific URL addresses i.e. exampleuserblogname.blogspot.com would be automatically redirected to exampleuserblogname.blogspot.ca in Canada, exampleuserblogname.blogspot.co.uk in the United Kingdom etc.