Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээр ДОХ-ын
эсрэг өдөр болгон тэмдэглэдэг. Харин манай улсын хувьд энэ өдрийг
ДОХ-той тэмцэх үндэсний өдөр болгон тэмдэглэсээр ирсэн юм.
ДОХ-той
тэмцэх үндэсний өдрийн хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн
оюутны клубүүд
нэгдэж, ДОХ, ХДХВ-ийн халдварын талаарх мэдлэг олгох өдөрлөгийг томоохон их дээд сургууль болон 10 жилийн нийт 50 гаруй сургуулиудаар тус бүртээ зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг Монголын
оюутны холбоо, ЭМШУИС Оюутны холбоо , Клубүүдийн зөвлөл , Клубүүд, хамтран амжилттай зохион байгуулсан ба манай клуб хамтран ажиллан Нийслэлийн тэргүүний Ган Зам 20-р сургууль дээр тус өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
No comments:
Post a Comment
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.